>> News Headlines >> Human Development and Poverty ReductionBookmark and Share

УГСААТНЫ УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШИЛ, УРЛАГИЙГ СУРТАЛЧЛАХ “ETHNIC FESTIVAL” БОЛОВ


[ 25 November 2011]

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран үндэстэн ястны цөөнх хүн амд чиглэсэн үйл ажиллагааг явуулах зорилгоор “Монгол Улсын Хөдөөгийн Хүн Амын Амьдралын Баталгааг Нийгмийн Бүрэн Үйлчилгээгээр Хангах” төслийг 2009 оноос эхлэн 3 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн гол зорилго нь хөдөөгийн алслагдсан аймаг, сумдын хүн амын ядуурлыг бууруулах, тэдгээрийн бизнесийн арга ухааныг хөгжүүлэхэд орших бөгөөд уг төслийн хүрээнд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг сонгогдсон аймгуудын бичил бизнес эрхлэгчдийг хоршиж ажиллах хэлбэрээр өөрсдийн бизнесээ эхлүүлэх, орлого олох арга замыг зааж өгөх, сонгогдсон аймгуудын Танхимыг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаанууд хийгдэх юм. Төсөл нь тэдгээр олон үндэстэн ястнуудыг өөрийн орон нутаг дахь түүхий эд материал, хуримтлуулсан туршлага, мэдлэгээ ашиглан өөрийн бизнесээ эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Төслийн хүрээнд МҮХАҮТанхимаас НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд монголын угсаатын уламжлал, ёс заншил, урлагийг сурталчлах “Этник Фестивал” арга хэмжээг 2010 оны 11-р сарын 25-ны өдөр МҮХАҮТ-ын байранд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Монголын үндэстэн ястан бүрийн өвөрмөц, онцлог шинж чанарыг харуулах, ялангуяа нэн ховордох аюул тулгараад байгаа эд зүйлс, хоол хүнс, хувцас хэрэглэл, хөгжмийн зэмсэг зэргийг хүүхэд, залуучууд, өсвөр үе, олон нийтэд таниулан мэдүүлэх, гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд сурталчлах, түүгээр дамжуулан угсаатны уламжлал, ёс заншил, эд өлгийн зүйлсийг хадгалж хамгаалахад оршиж байлаа. Түүнчлэн энэхүү фестивальд оролцох үндэстэн, ястнуудын өөрсдийнхөөрөө гараар урлан бүтээж, өмсөж ирсэн хувцас, хэрэглэлийг шалгаруулан шагнал гардуулсан байна.

Зургууд:





































***
........................................................................................................
Loading ...